ӨГҮҮЛЭЛ

Харилцаа холбоо Монгол малчдын амьдралыг хэрхэн өөрчилсөн нь

2014.10.20



ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • 2005 онд Монгол улсын хөдөөний иргэдийн зөвхөн 1 хувь нь л телефон утсанд холбогдсон байсан.
  • Дэлхийн банк/ОУХА-ийн дэмжлэгтэй төсөл нь Монголын хөдөөний иргэдэд чанартай, хямд харилцаа холбоо, интернетийн боломжоор хангахад тусалсан.
  • Тус төсөл нь монголын малчдын амьдралыг урьд өмнө байгаагүйгээр өөрчилсөн.

Улаан-Уул, Монгол улс - Дэлхийд хүн амын тоогоороо хамгийн нягтаршил багатай буюу 1.5 сая км2 газар нутагт нийт 3 сая хүн, түүний тэн хагас нь Улаанбаатар хотод бөөгнөрөн амьдарч, хүн амын 1/3 нь одоог хүртэл нүүдэлчин хэв маягаар амьдарч байгаа нь тухайн хүмүүст буюу аль нэг толгод эсвэл аль нэг амны гэрт (Монгол гэр) байгаа хүнд мессэж хүргэх нь маш хүндрэлтэй юм.

Мэдээлэл, харилцаа холбооны технологоо (МХХТ) сайжруулах хүн ардын эрэлт улсын баялаг нэмэгдэхийн хэрээр нэмэгдсэн. Үүний үр дүнд 2000 оны эхээр МХХТ-ын зах зээл 25%-иар өссөн байна. Гэвч, МХХТ-ын байгууллагууд хүн ам төвлөрсөн төв цэгээс гадуур хөдөө, орон нутгийн иргэдийг харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байсан тул хөдөө орон нутаг дахь “теледэнсити” (тодорхой нэг бүсэд амьдарч буй 100 хүн доторх телефон утасны холболтын тоо) нь 2005 онд дөнгөж 1 хувьтай байсан.

Дэлхийн банк/ОУХА-ийн дэмжлэгтэй Мэдээлэл, Харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төсөл (МХХДБХТ)  нь энэхүү завсрыг нөхөх зорилгоор 2005-аас 2013 оны туршид төр, хувийн хэвшлийн түншлэлийн аргачлалыг ашиглан  өрсөлдөөнтэй, чанартай, хямд харилцаа холбоо, интернетийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд нээлттэй болгоход Засгийн газарт тусалсан юм

“Энэ төсөл нь биднийг хувийн хэвшлийнхэнтэй ойр ажиллаж, нэг нэгнийгээ дэмжин ажиллахад тус болсон. Энэ бол Монгол улс дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн анхны жишээнүүдийн нэг юм. Ийм хамтын хүч чармайлт өмнө нь байгаагүй!” хэмээн Монголын Цахилгаан холбоо ХК-ны Гүйцэтгэх Захирал/Ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ хэлэв.

Зүйрлэшгүй тав тух

Алс холын Дархатын хөндийн малчид Хаврын нүүдлээ хийхээр бэлтгэлээ базааж байх үеэр “Би суурин газар амьдардаг хүү рүүгээ утасдаж, өөрийн ачааны машинаараа бидэнд туслахыг хүссэн юм,” хэмээн малчин Цорж хэлэв. “Утастай байх нь хамгийн чухал. Би утсаараа суурин газар амьдардаг хамаатан садан болон дараахь аманд амьдардаг хөрш рүүгээ ярих боломжтой болсон. Мөн, алдсан малаа ч олж, хайхад тус болдог,” хэмээн тэрээр хэлэв.

Энэ төсөл нь Цорж, Пүрэвжав болон тэдэнтэй адил малчдын амьдралыг өөрчилж чаджээ.

70 настай Пүрэвжав Монгол улсын гайхамшигтай өөрчлөлтийн гэрч юм. Монгол улс сүүлийн 20 жилд ардчилсан олон намтай улс болж, өнөөдөр эдийн засаг нь 2 оронтой тоогоор өсч байна.

Түүний хүүхдүүд өөрсдийн боловсролыг үргэлжлүүлэлгүй түүнтэй адил малчид болжээ. “Гэвч тэдний хүүхдүүд сургуульд сурах шаардлагатай. Тиймээс тэд суурин газар болон хот руу нүүсэн. Одоо манай гэр бүл хот, хөдөөгийн хооронд л байна,” гэж тэрээр хэлэв.

Пүрэвжав гэр бүлийнхээ бусад гишүүдтэй холбогдохын тулд утсаан ашигладаг. “Бид суурин газар байгаа хүүхдүүд рүүгээ утасдаж, шаардлагатай байгаа малын тэжээл, эм тариагаан захидаг,” хэмээн тэрээр хэлэв.

“Өмнө нь бид эмч авчирахын тулд суурин газар луу тэнд байгаа эгц хавцлыг өөрсдийн биеэр туулан очдог байсан,” хэмээн Цорж өөрийн гэрийн өмнөх хавцал руу заан хэлсэн юм.

Одоо утасдахад л эмч хүрээд ирдэг болсон. “Бид Түргэн дуудах боломжтой болсон!” гэж тэрээр хэлэв.



" Утастай байх нь хамгийн чухал. Би утсаараа суурин газар амьдардаг хамаатан садан болон дараахь аманд амьдардаг хөрш рүүгээ ярих боломжтой болсон. Мөн, алдсан малаа ч олж, хайхад тус болдог. "

Цорж хэлэв

малчин


Хөдөө, орон нутгийн бизнесийг сайжруулах нь

Монголын хөдөө, орон нутгат МХХТ-ын санал болгож буй зүйлс нь тав тухаас их юм.

Утас болон интернетэд нэвтрэх боломжтой болсон нь малчдын амьдралд эрс өөрчлөлт авчирсан бөгөөд үүнийг дагаад бизнесийн боломж ч сайжирсан хэмээн Дэлхийн банкны Ахлах МХХТ-ын мэргэжилтэн Тэнзин Норбхү хэлэв.

Мэдээлэл авах боломж сайжирснаар малчид эрэлт, нийлүүлэтийн хуульд хэрхэн дасан зохицох талаар илүү их мэдээлэлтэй болсон.

Пүрэвжав эхнэр Цогзолмаа 2 хаврын нүүдлээ хийхээс өмнө тухайн өвөл гаргаж авсан ноолуураа борлуулах хүсэлтэй байжээ. Гэвч юуны түрүүнд түүний эхнэр суурин газарт амьдардаг охин руугаа утасдаж ноолуурын үнийг асууна.  

“Энд ойролцоогоор 90,000 төгрөг байна” гэж түүний охин хариулав.

“Ойлголоо. Манайд наймаачин ирж, 88,000-ийг санал болгосон,” гэж Цогзолмаа хариулав.

Монгол улс дахь Жи-Мобайл үүрэн телефоны Борлуулалт хариуцсан Захирал Г.Оюунбаяр хэлэхдээ “утас нь орон нутгийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг болсон” гэв.

“Утасны холболт нь орон нутгийн бизнесийн орчинг эрс өөрчилсөн. Одоо хүмүүс эрэлт, нийлүүлэлтийн хуульд дасаж эхэлж байна. Малчид орон нутгийн захтай шууд холбогдож, түүнчлэн өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд борлуулах хболомжтой болсон,” гэж тэр хэлэв. 

Үр дүн

2005-аас 2013 оны хооронд, МХХДДБХТ-ийн ачаар:

  • Бүх 360 сумын төвүүд орчин үеийн телефон утасны үйлчилгээтэй болсон.
  • 34 сум өндөр хурдны интернэттэй болсон.
  • Сумын төвөөс гарсан дуудлагын минут 2006 онд 1.2 сая байсан бол 2013 онд 56.5 сая болсон.
  • Сумын төвөөс гадуурх нутгаас гарсан дуудлагын минут 2006 онд 0 байсан бол 2013 онд 530,000 болтлоо нэмэгдсэн.  
  • Сумын төвийн интернет хэрэглэгчийн тоо 2006 онд 300 байсан бол 2013 онд 12,000 болж нэмэгдсэн.
  • Засгийн газар бодлого, зохицуулалтын орчинг сайжруулж, МХХТ-ийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр тухайн салбарын жилийн нэмэлт хөрөнгө оруулалтад баталгаа болсон – жилийн хөрөнгө оруулалт 2005 онд 37.6 сая ам.доллар байсан бол 20013 онд 395 сая ам.доллар болсон.  
  • Дэлхий дахины харилцаа холбоо болон интернетийн үйлчилгээг авах санхүүжилтын санд нөөц хуримтлуулах механизмыг боловсруулсан.


Api
Api

Welcome