ӨГҮҮЛЭЛ

Нээлттэй хэлэлцүүлэг: Нийгмийн хариуцлагын санаачлагын грантад санал хүргүүлсэн шалгарагсад

2014.5.05


Image

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Нийгмийн хариуцлагын төлөөх Дэлхий нийтийн түншлэл (НХТДНТ) нь 2013 оны 11-р сараас 2014 оны 1-р сарын хооронд Монгол улсын Иргэний нийгмийн байгууллагуудаас Нийгмийн хариуцлагын талаар саналууд хүлээн авсан.
  • Монгол улсаас 9 төсөл хүлээн авсан.
  • Та урьдчилсан шалгаруулалтад шалгарсан төслийн саналд өөрийн саналаа дараах хаягаар өгнө үү https://wbchallenge.imaginatik.com/wbchallengecomp.nsf/x/idea?open&eid=201311198525795F0033ED021898262&iid=960CF1664C55BAD585257C58007A9A4A&es=1

НХТДНТ-ийн 2 дахь удаагийн нийгмийн хариуцлагын төслийн грант

Нийгмийн хариуцлагын төлөөх Дэлхий нийтийн түншлэл (НХТДНТ) нь 2013 оны 11-р сараас 2014 оны 1-р сарын хооронд Нийгмийн хариуцлагын талаар 500,000 - 1,000,000 ам. долларын тусламжийн сантай 2 дахь Санал хүргүүлэх урилгыг 33 орны Иргэнийн нийгмийн байгууллагуудад зориулан гаргасан.

Монгол улсын Иргэний нийгмийн байгууллагууд санал хүргүүлэх үйл явцад идэвхитэй оролцож, нийт ёсөн төсөл ирүүлсэн. Урьдчилсан шалгаруулалтад шалгарсан 9 саналын нэгээр Монгол улсын Глоб Интернэшнл ТББ аас ирүүлсэн Нээлттэй Хариуцлагтай Болосрол (TAME) төсөл нь шалгарлаа.   

Сонгон шалгаруулалтыг мэргэжилтнүүдийн дүгнэлтэнд үндэслэн НХТДНТ-ийн Удирдах хорооноос гаргасан; хүргүүлсэн саналууд, сонгон шалгаруулалтын үйл явц, мэргэжилтнүүдийн талаарх мэдээллийг НХТДНТ-ийн цахим хуудаснаас олж болно. НХТДНТ-д нийт 33 орны 428 санал ирсэн байна.

Монгол улсын сэдэв

Монгол улсын Иргэний нийгмийн байгууллагаас НХТДНТ-д ирүүлсэн санал дараах сэдвийг  хөндсөн байна.

  • Нийтийн байр, замын барилга, засвар үйлчилгээний төлөвлөлт, төсөвлөлт, худалдан авалт, хүлээлгэн өгөх хүртэлх  бүх түвшинд хяналт тавих. Орон нутгийн засаг захиргаа, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон Замын агентлагууд уг мэдээллийг ашиглан нийтийн байр, замын чанарыг сайжруулна.
  • Эцэг, эхийн оролцоо болон сургуулийн үр дүнгийн талаарх иргэний эрэлтийг дараах байдлаар идэвхижүүлэх боловсролын чанарт хяналт хийж, үнэлэх (i) үйлчилгээний чанарын талаарх мэдээллийн олдоцыг эцэг эх болон нийгэмд нээлттэй болгох;  (ii)төрөл бүрийн аргачлалыг ашиглан тухайн мэдээллийг сургууль, нийгэмлэг, бүс, үндэсний оролцогч талуудад нээлттэй болгох; (iii) мэдээллийн түгээлтийн нөлөөллийг үнэлэх. Боловсролын яам нь боловсруулсан мэдээллийг ашиглан боловсролын үйлчилгээг аймаг, үндэсний түвшинд сайжруулна.

Олон нийтээс санал авах сайт нээлттэй боллоо

Тус төслийг олон нийтэд нээлттэй болгох 5 өдрийн хугацаанд урьдчилсан шалгаруулалтад шалгарсан төсөлд өөрийн санал бодол, шүүмжийг хүргэх боломжтой боллоо. НХТДНТ нь бүх ирүүлсэн санал бодлыг авч үзэн  төслийн эцсйин шийдвэрийг гаргана. Саналыг нээлттэй болгох хугацаа нь 2014 оны 5 дугаар сар 10 хүртэл юм.

Саналын талаарх ерөнхий мэдээлэл, Засгийн газраас урьдчилан ирүүлсэн санал, нийтийн санал өгөх заавар, санал үлдээх зайны талаарх мэдээллийг НХТНДТ цахим хуудаснаас авч болно.

Төслийн талаарх өөрийн саналаа дараах хаягт үлдээнэ үү: https://wbchallenge.imaginatik.com/wbchallengecomp.nsf/x/idea?open&eid=201311198525795F0033ED021898262&iid=960CF1664C55BAD585257C58007A9A4A&es=1

Нийтийн саналыг хүлээн авах эцсийн хугацаа нь 2014 оны 5 сарын 10

НХТДНТ

Нийгмийн хариуцлагын төлөөх Дэлхийн нийтийн түншлэл (НХТДНТ) нь хөгжиж буй улс орнуудад тулгамдаж буй засаглалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрууд болон иргэний нийгэмтэй хамтран ажилладаг. Энэхүү зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд НХТДНТ нь ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн ИНБ-ын нийгмийн хариуцлагын санаачлагад стратегийн болон тогтвортой дэмжлэг үзүүлдэг.

Энэ нь Дэлхийн банкны төрийн салбарын гол тоглогчид болон Дэлхийн түншлэлийн байгууллагуудын хийж буй төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн байгууллагыг сайжруулахад шаардлагатай нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх үйл явцад иргэний оролцоотой орчинг бүрдүүлэх үйл хэрэг дээр үндэслэсэн юм.

Тодруулга эсвэл асуулт байвал манай НХТДНТ-ийн багтай дараахь хаягаар холбогдоно уу: gpsa@worldbank.org

 


Api
Api

Welcome