Энэ хуудасны хэл:

ӨГҮҮЛЭЛ

Нарны зайгаар ажилладаг гэрэл Монголын малчдын ирээдүйг гэрэлтүүлж байна

2012.9.20

ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ
  • Дэлхийн Банкны Дэд Ерөнхийлөгч Монголд айлчдах хугацаандаа хямд цэвэр эрчим хүчийг дэмжсэн 100,000 нарны гэр төсөлтэй биечлэн танилцлаа
  • Цахилгаан хэрэгслийн шинэ зах зээл орон нутгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж байна
  • Төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нь үйлчилгээг алслагдсан нутгийн малчдад хүргэж байна

Монголын 2,8 сая хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь уудам тал нутагтаа сарлаг, үхэр, адуу, хонь, ямаа болон тэмээн сүргээ маллаж уламжлалт гэртээ амьдарч байна. Энэ бол хэдэн зуун жилийн турш хадгалагдаж ирсэн энгийн амьдарлын хэв маяг. Саяхан хүртэл цахилгаангүй амьдарч байсан.

100000 гаруй малчин өрхийн амьдрал нь бие даасан нарны цахилгаан үүсгүүрийн ачаар өөрчлөгдөж одоо тэд нар гэрэл асаах, гар утсаа цэнэглэх болон телевизор, радио болон бусад жижиг цахилгаан хэрэгсэл ажиллуулах цахилгаантай болсон.

Монголын засгийн газрын Дэлхийн Банк болон Нидерланд улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шугамаар малчид нарны эрчим хүчний эх үүсвэртэй болсон юм. "100000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн ачаар малчдын 70 гаруй хувь болох хагас сая гаруй эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд орчин үеийн цахилгаан хэрэглэх боломжтой болоод байна.

"Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчин ахуйдаа лаа болон дэнлүү хэрэглэж байсан. Тэр үеийн амьдралыг  өнөөдөртэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна. Би хувьдаа орон нутгийн болон хотын амьдралын чанар ойролцоо болсон гэдэгт итгэж байна” гэж малчин Хандын Баатар ярьсан.

Өнөөдөр айлууд оройн цагаар гэрлээ асааж амарч, хамтдаа цагаа өнгөрүүлэх боломжтой болоод байна. Хүүхдүүд хичээлээ хийх болон телевизор үзэж юм сурах боломжтой. Малчин радио болон телевизэрээр цаг агаарын агаарын мэдээ сонсож байгаа нь малаа маллахад нэмэр болж байна. Тэд мөн гар утсаар ноос, ноолуурын зах зээлийн  үнийг мэдэж авч байна.

Хөтөлбөрийн шугамаар малчин ахуйн амьдралд тохирсон зөөврийн нарны системийг нийлүүлсэн юм. Малчид нүүх үед үүнийг угсрах болон салгахад хялбар байдаг. Төслийн хүрээнд тэнцвэртэй үнийн бодлого хэрэгжүүлсэн юм. Нарны зай авсан малчид үнийн дүнгийн талтай нь тэнцэх мөнгөн дэмжлэг авсан юм. Энэ нь борлуулалтыг өсгөхөөс гадна малчдад системийг худалдаж авах боломжийн үнэтэй болгосон юм.

Open Quotes

Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчин ахуйдаа лаа болон дэнлүү хэрэглэж байсан. Тэр үеийн амьдралыг өнөөдөртэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна. Би хувьдаа орон нутгийн болон хотын амьдралын чанар ойролцоо болсон гэдэгт итгэж байна. Close Quotes

Баатар Хандын
малчин

Аслагдсан малчин өрхүүдэд хүрэх нь төслийн нэг зорилго нь байсан юм.  Үүний тулд Монгол улс даяар өрхийн нарны системийн худалдаа үйлчилгээний 50 хувийн төвийг байгуулсан. Тэдгээрийн ажилчдад нь баталгаажуулагдсан нарны системийг сурталчлах болон худалдах тал дээр сургагдсан юм. Ингэснээр малчид худалдан авч буй нарны системдээ итгэлтэй байна. Эдгээр хүмүүс мөн нарны системд засвар үйлчилгээ хийхээр сургагдсан байгаа. Энэ нь хөтөлбөрийн үр дүнг тогтвортой байлгахад маш чухал юм. Өөрсдийн үйлчилгээний хүрээгээ тэлэхийн тулд худалдаа үйлчилгээний төвүүд нь 342 сумын захиргаатай хамтарч ажиллаж байна. Төрийн болон хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын өнцөг бүрт нарны системийг худалдахад дэмжлэг болж байна.

Өрхийн нарны систем нь олон арван мянган хэрэглэгчдэд хэрэгцээтэй байгаагаас гадна цахилгаантай болсон айл өрхүүд нь радио, телевизор, ус буцалгагч болон бусад жижиг цахилгаан хэрэгсэл авах хүсэлтэй байгаа нь худалдаа үйлчилгээний төвүүдийн борлуулалтыг нэмэгдүүлж байна.

"Засгийн газрын үйл ажиллагаан дээр суурилах нь чухал байсан юм. Хятад, Бангладеш болон Шри Ланка улсын туршлага болон амжилттай хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний болон цахилгаанжуулалтын төслүүдээс сурсан зүйлүүдээ  Монгол улсын онцгой нөхцөл байдалд тохируулсан юм” гэж Дэлхийн Банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Мигара Жаявердена хэлсэн юм.

"Монголын хөдөөгийн хүн амын тал хувь буюу 500,000 хүнийг хямд үнэтэй зөөврийн нарны системээр цахилгаантай болгох үйлсэд хувь нэмрээ оруулсандаа бид бахархаж байна.Ингэснээр хүүхдүүд үдэш хичээлээ хийж, гэр бүлээрээ зурагт үзэн, гар утсаа цэнэглэж, нүүдлийн ахуйгаа хадгалахын сацуу дэлхий ертөнцтэй холбогдох боломжтой боллоо. Бүхнийг хамарсан хөгжилд хүрэхийн тулд газар дээр нь бидний хэрэгжүүлж буй олон шинэлэг санаачлагуудын нэг нь энэ билээ” гэж Дэлхийн Банкны Зүүн Ази Номхон Далайн бүсийн асуудал эрхэлсэн Дэд Ерөнхийлөгч Памела Кокс хэлжээ.

Монголын хувьд бие даасан цахилгаан эх үүсгүүр болох  нарны зай нь 1,5 сая гаруй км2  нутагт тархсан малчин өрхүүдэд цахилгааны найдвартай эх үүсвэр болоод байна. Хөтөлбөрийн шугамаар100146 өрхийн нарны системийг нийлүүлээд байгаа нь нарны зайг нийлүүлэхээр байгуулагдсан  орон нутгийн бизнес эрхлэгчдийн сүлжээний хамт 2020 он гэхэд орон нутгийг цахилгаанжуулах засгийн газрын зорилго хэрэгжихэд нэмэр болох юм.

"Өрхийн нарны систем нь ердийн хэрэглээ болоод байна” гэж төсөл хэрэгжиж байх үе буюу 2008-2012 он хүртэл Эрдэс Баялаг, Эрчим Хүчний яамны сайдаар ажиллаж байсан ноён Д.Зоригт хэлж байсан байна.

Сэргээгдэх Эрчим хүч ба орон нутгийг цахилгаанжуулах (REAP) төслийг дараах байдлаар санхүүжүүлсэн. Үүнд: Олон улсын хөгжлийн холбооны 3,5 сая ам. долларын тусламж (IDA), Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)- ийн 3,5 сая ам. долларын тусламж, Нидерландын засгийн газрын 6 сая ам. долларын тусламж тус тус үзүүлсэн байна. Мөн төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны удирддаг олон улсын сангийн хөтөлбөр болох  Азийн тогтвортой ба уламжлалт бус эрчим хүч хөтөлбөр (ASTAE) дэмжлэг үзүүлсэн болно.