Энэ хуудасны хэл:

ӨГҮҮЛЭЛ

Монгол улс: Шувууны болон Хүний Томууны эсрэг бэлэн байдлыг хангах нь

2012.8.29

Video Platform Video Management Video Solutions Video Player

Шувууны болон хүний томууны дэгдэлт БНХАУ болон ОХУ гарсаны дараа Монгол улс томууны эрсдэлтэй улсын тоонд орсон.

Тойм

"Шувууны болон хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл" (2008.08-2011.11) нь Монгол улсын  онцгой байдлын салбарууд, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны болон мал эмнэлгийн байгууллагуудад хэрэгжиж , гарч болох халдварт өвчин тухайлбал шувууны томуу, хүний томуугийн цартахлыг оношлох, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлсэн.

Анх удаагаа “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн бөгөөд онцгой байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт зэрэг олон салбарууд өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах асуудлыг хамтран төлөвлөх, сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах зэргээр үндэсний болон орон нутгийн түвшинд хамтран ажилласан.  

 Тулгамдсан асуудлууд

Монгол улс нь далайд гарцгүй, Хятад болон Орос улстай хиллэдэг. Энэ хоёр оронд хоёуланд нь хүн өвчлүүлдэг өндөр хоруу чанар бүхий шувууны томуу өвчин бүртгэгдсэн. Тиймээс Монгол улс нь энэхүү өвчний эрсдэлтэйд тооцогдох болсон.

Монгол улс нь шувууны томуугийн хувьд дэлхийн хэмжээнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Жил бүр хэдэн сая нүүдлийн шувууд үржлийн улиралд Арктик руу харин өвөлжих гэж урд зүг рүү нүүдэллэхдээ  Монгол орныг дайран өнгөрдөг.Энэхүү нүүдлийн шувуудад мониторинг хийх нь Монгол улсын хувьд чухал ажил юм. 

Энэхүү өвчин гарсантай холбогдуулан, Монгол улсын Засгийн Газар 3 жилийн Шувууны томуу болон хүний томуугийн цартахалтай тэмцэх үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэхүү стратегид хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Дэлхийн Банкинд хүсэлт тавьсны дагуу  үнэлгээг 2007 онд хийсэн. Энэхүү үнэлгээнд Монгол улсын хувьд өвчинтэй тэмцэх бэлэн байдлын хувьд  дэвшил гарч байгаа хэдий ч өвчний үед техникийн, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхи муу байгааг тэмдэглэсэн байдаг.

Хандлага

Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цартахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг гол салбарууд болох Онцгой байдлын Ерөнхий Газар (ОБЕГ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Мал эмнэлгийн газар (МЭГ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон тэдгээрийн орон нутгийн салбаруудын чадавхийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Төсөл нь бодлого боловсруулагчид, албан хаагчдын дундах сэрэмжийг  өндөржүүлэх,  өвчинтэй холбоотой одоогийн бодлого, зохицуулалтын бичиг баримтыг хянах, сайжруулах, удирдлага, хяналтын босоо тогтолцоог олон улсын туршлагад үндэслэн сайжруулах, стандарт үйл ажиллагааны журмыг боловсруулах зэргийг зорилгоо болгосон.

Түүний зэрэгцээ, төсөл нь улсын хэмжээнд компьютерт суурилсан эрт сэрэмжлүүлэх, тандалтын тогтолцоог бий болгох, техникийн чадавхийг бэхжүүлэхийн тулд салбаруудын хариу арга хэмжээний багийг тоног төхөөрөмжөөр хангах,өвчний дэгдэлтийн үед хамгийн их оролцдог олон нутгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн халдварын хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.

Open Quotes

Өмнө нь бид нар өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхдээ зөвхөн чагнуур д ашигладаг байсан. Өнөөдөр манай эмнэлгийн өвчтөний тасагт 8 төрлийн оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмж байна Close Quotes

Дархан
Уул аймгийг Эрүүл мэндийн нэгдлийн эмч Мягмар

Үр дүн

  • Төсөл нь өндөр хоруу чанар бүхий шувууны томуу өвчний эрсдэлийн үнэлгээ, хүний томуугийн цартахлын эмзэг байдал, бэлэн байдлын үнэлгээ, эмнэлгийн халдварын хяналтын үнэлгээ зэргийг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн зооноз өвчний эрсдэлийн үнэлгээ хийх гарын авлагыг боловсруулсан.
  • Төсөл нь гэрийн тэжээвэр шувуудын дунд томуугийн тандалт хийх ажлыг санаачилж, хүний өвчлөлийн үед эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог өргөжүүлж, зэрлэг шувуудын дундах тандалт судалгааг тогтмолжуулсан. 
  • Нилээд олон тооны үндэсний хэмжээний бодлого, стратегийн бичиг баримтыг боловсруулж, хянан сайжруулсан.Түүнчлэн ажлын зааварчилгаа, техникийн гарын авлага боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Эдгээр нь (i) Тохиолдолын үеийн хариу арга хэмжээний тогтолцоо (IRIS); (ii)  хариу арга хэмжээ, босоо удирдлага ба хяналт болон эмнэлэг дэлгэх стандарт үйл ажиллагааны протоколууд (iii) сургалт, үзүүлэх сургууль хийх заавар, эмнэлгийн халдварын хяналтын заавар (iv) томуугийн эрсдэлийн харилцааны төлөвлөгөө гэх мэт болно.
  • Улсын хэмжээнд 22 хариу арга хэмжээний хамтарсан баг (эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагууд оролцсон ) байгуулсан.
  • 6 аймаг болон Халдварт өвчин судлалын Үндэсний төв дээр амьсгалын замын халдварт өвчний сэхээн амьдруулах тасгийг чадавхижуулсан.
  • 3 аймгийн мал эмнэлгийн лаборатори аккредатчлагдсан.
  • Төсөл нь Мониторинг, үнэлгээ хийх (M&E) чадавхийг гарын авлага боловсруулах, техникийн ажлын хэсэг байгуулж ажиллуулах замаар  бий болгосон.
  • Дээж, түүний үр дүнд боловсруулалт хийхэд хамрах хүрээ болон цаг хугацааны хувьд нилээд дэвшил гарсан. Энэ нь мэргэжилтнүүд малын болон хүний өвчнийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Сонгосон үзүүлэлтүүд

Өмнөх

Дараах

Жил бүр үхсэн шувууны хорогдлын шалтгааны судалсан  хувь

75%

100%

Шувууны томуугийн (шувууны) болон томуугийн цартахлын (хүний) сэжигтэй дээжийг авснаас хойш ХӨСҮТ болон УМЭАЦТЛ дээр ирэх хүртэл зарцуулах өдрийн дундаж тоо

< 3 өдөр;

1-1.4 өдөр

Биологийн дээжийг лабораторит хүлээн авсан өдрөөс хойш хүний томуугийн шинжилгээний хариуг (Полимеразын гинжин урвалын (ПГУ) дүн) шинжлүүлсэн газарт эргэж мэдээлэх хүртэл зарцуулсан өдрийн дундаж тоо

 

 

            Шувууны томуу

7 өдөр

1 өдөр

            Хүний томуу

8.7 өдөр

< 1 өдөр

Өвчлөлийг судалж эхэлснээс хойш үндэсний мэдээллийн системд мэдээлэл нь орох хүртэлх дундаж хугацаа

 

 

            Шувууны томуу

1  сар

5 өдөр

            Хүний томуу

1  сар

4-4.5 өдөр

Банкны оруулсан хувь нэмэр болон хамтрагчид

Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цар тахлын сан (AHIF) –гаас нийт, 4,656,463 ам долларын санхүүжилттэй, итгэлцлийн сан нь Дэлхийн банкаар хэрэгждэг, одоогийн байдлаар Европын холбоогоор ахлуулсан 10 донор байгууллага дэмждэг.

Хэд хэдэн олон улсын байгууллагууд, тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), НҮБ-ын төрөлжсөн байгууллага Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага (FAO),  Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг ,НҮБ-ийн Хүүхдийн сан  (UNICEF) болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр  (UNDP) зэрэг байгууллагууд нь төсөлд техникийн туслалцаа болон  төслийн хэрэгжилтийг удирдах зэрэгт дэмжлэг үзүүлсэн.

Цаашид үргэлжлэх ажил

Монгол улс нь зэрлэг шувуудын дунд Шувууны томуугийн тандалт судалгаа хийх хамгийн тохиромжтой орон юм. Хамгийг наад зах нь 3 том нүүдлийн зам дайран өнгөрдөг. Нүүдлийн шувууд зусдаг маш олон нуур байдаг.  Монголд хийж байгаа зэрлэг шувуудын дундах шувууны томуугийн тандалт судалгаа нь дэлхийн нийтэд шувууны томуугийн вирусын хувьсан өөрчлөгдөж байгааг мэдэхэд чухал ач холбогдолтой.

Улс оронд шаардлагатай байгаа Нэг эрүүл мэнд  хандлагыг бий болгосон учир төслийн үр дүн нилээд тогтвортой байна. Шинэ халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх ажлыг цогцоор нь бий болгосон бөгөөд цаашдаа  үүнийг сайжруулах шаардлагатай.

Ашиг хүртэгчид

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Лхагвасүрэн: “Аймагтаа 3 удаа үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгуулсан, бүх хүмүүс маш идэвхтэй оролцсон бөгөөд хүмүүсийн мэргэжлийн чадвар дээшилсэн ” гэж хэлсэн байна. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн дарга Доктор Нямхүү: “Төсөлд талархаж байна. Бид вирусын лабораторийг Улаанбаатар хотоос гадна аймгуудад ажиллуулдаг болсон. Манай төв дээр хэрэглэж байгаа вирусийг тогтоох арга, тоног төхөөрөмжүүд нь АНУ, Япон, Бельги болон бусад Европын орнуудад ашиглагддаг ” гэж хэлсэн байна.

Дархан –Уул аймгийг Эрүүл мэндийн нэгдлийн эмч Мягмар: “Өмнө нь бид нар өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхдээ зөвхөн чагнуур д ашигладаг байсан. Өнөөдөр манай эмнэлгийн өвчтөний тасагт 8 төрлийн оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмж байна” гэж хэлсэн байна.