Энэ хуудасны хэл:

ӨГҮҮЛЭЛ

Төслийн мэдээлэл: Монголын хөдөө орон нутагт эмзэг бүлгийн ядуурлыг бууруулах

2011.9.13

Тойм

Тогтвортой Амжиргаа Төсөл II нь  (2008-2012) гурван үе шаттай хөтөлбөрийн хоёр дахь хэсэг юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын нийгмийн эмзэг бүлгүүдийн ядуурлыг бууруулах институцийн тогтолцоог  бэхжүүлсэнээр  амьжиргааны аюулгүй ба тогтвортой байдлыг дээшлүүлэхэд оршиж байна.

Уг төсөл нь 2008 онд эхэлсэн бөгөөд түүний үр шимийг 1763432 хүн буюу 505745 айл өрхүүд хүртээд байна: үүний 50 гаруй  хувь нь эмэгтэйчүүд , 16 хувь нь амьжиргааны доод түвшингээс доогуур амьжиргаатай хүмүүс,  19 хувь нь малчид байна.

Сорилтууд

Түүхий эдийн салбарын өсөлтийн үр дүнд Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч аливаа гэнэтийн хүчин зүйлд нийт эдийн засаг эмзэг хэвээр байна . 2010 оны зудаар нийт малын 20 гаруй хувь нь хорогдсон. Үүнээс өмнө 1999 ба 2001онууд болсон   ган, зудны улмаас нийт малын 30 гаруй хувь нь мөн хорогдсон..  Хэдийгээр ядуурал ерөнхийдөө буурсан боловч, өсөлтийн хүртээмж харилцан адилгүй байна.  Хөдөө орон нутагт ядуурал 46,6 хувьтай байхад хот суурин газарт 26,9 хувьтай байна.

Нийгмийн салбарын үйлчилгээний хүртээмж  хангалтгүй хэвээр байна. Хүртээмж хангалтгүй, боловсролын чанар сул мөн ядуурлын улмаас, хөдөөгийн хүүхдүүд сургуульд хамрагдах нь сул байна.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээ сайжирсан  хэдий ч олон тооны хөдөө орон нутгийн оршин суугчид  ялангуяа малчин айл өрхүүд  санхүүгийн  үйлчилгээ хүртэх боломжгүй хэвээр байна. Үүнд жишээ нь зээлийн үйлчилгээ хамаарч байгаа бөгөөд энэ нь  эмзэг өрхүүдийн ядуурлыг бууруулах мөн тэдэнд өөрсдийн хөрөнгийг   бий болгоход тустай юм.

Төслийн үндсэн хэсэг, хандлага

Энэ төсөл нь үндсэн гурван хэсэгтэй: (1) Бэлчээрийн мал аж ахуйн Эрсдэлийн Удирдлага, (2) Олон Нийтийн Санаачлага, (3) Бичил Санхүүгийн Хөгжил.

Бэлчээрийн мал аж ахуйн Эрсдэлийн Удирдлага хэсгийн зорилго нь хөдөө орон нутгийн айл өрхүүдийг  ялангуяа малчин айл өрхүүд байгаль  орчны, санхүүгийн, нийгмийн болон  бусад эрсдэлүүдийг даван туулах улмаар эдгээр эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх  чадварыг бэхжүүлэхэд оршино.

Олон Нийтийн Санаачлага хэсгийн зорилго нь иргэдэд нийтийн эзэмшлийн жижиг байгууламжуудыг сайжруулах төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхойлох ба хэрэгжүүлэх эрх олгох үр бүтээлтэй, ил тод болон нийгэм рүү хандсан арга барилуудыг бий болгоход оршино.

Бичил Санхүүгийн Хөгжил зорилго нь Монголын хөдөө орон нутгийн ядуу иргэд болон эмзэг бүлгийнхэнд санхүүгийн ба байгууллагын талаас тогтвортой бичил санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжийг өргөжүүлэхэд оршино.

Үр дүн

Бэлчээрийн менежмент

  • Өвлийн бэлтгэлээ хангадаг малчин өрхийн тоо  57 хувь өссөн.
  • 36,000 гаруй малчин өрхүүд бэлчээрийн менежментийн ур чадвараа дээшлүүлсэн.

Бичил санхүү

  • 2011 оны 3-р сарын байдлаар  39389 бичил зээл олгогдсон бөгөөд 181470 хүнд шууд болон  шууд бусаар ашиг тусаа өгсөн байна.
  • Бичил санхүү Хөгжүүлэх Сангийн тайланд зээл авсны үр дүнд зээлдэгчдийн   96 хувийн амьжиргаа нь сайжирсан гэсэн байна.

Эрүүл мэнд

  • Орон нутгийн 1088 эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж шинэ тоног төхөөрөмж авах ажлыг нь санхүүжүүлсэн байна. Энэхүү тоног төхөөрөмжүүд нь өмнө зөвхөн аймгийн төвүүдэд байдаг байсан байна. Одоо иргэд үзлэгт орох болон эмчилгээ хийлгэхээр холын зам туулах хэрэггүй болсон байна.

Боловсрол

  • Хөдөө, орон нутагт  чухал асуудал болох дотуур байранд амьдрах хүүхдүүдийн тоо 169 хувиар өссөж; сургууль завсардах явдал 82 хувиар буурч, ; цэцэрлэгийн бүртгүүлэлт 69 хувиар өссөн байна.

Дэд бүтэц

  • Ундны усны 68 худаг баригдсан; 13 худаг шүүлтүүрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон; 97 худагийг сэргээн засварласан.
  • Эрчим хүчний төслүүдийг мөн хэрэгжүүлсэн. Үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар ба салхийг ашиглан олон нийтийн байгууламжуудыг эрчим хүчээр хангах төслүүд орж байна.

Open Quotes

Энэхүү худаг ажиллаж байгаад би их баяртай байна. Close Quotes

Батжаргал
Монголын өмнө зүгийн нутгийн малчин

Төслийн ашиг тусын хүртэгсэд

Батжаргал, Монголын өмнө зүгийн нутгийн малчин. Батжаргалын саналыг үндэслэн төслийн бэлчээрийн мал аж ахуйн удирдлагын хэсгийн хүрээнд орон нутгийн худгийг сэргээн засварласан юм. Одоо энэ худаг зургаан ам бүлтэй  Батжаргалын гэр бүл , тэдний 700 толгой малын усны хэрэгцээг хангаж байна. “ Энэхүү худаг ажиллаж байгаад би их баяртай байна” гэж тэр хэлсэн юм.

Дорнод аймгийн Өлзийсайхан гэгч эмэгтэй хүнсний ногоо тарихаар 1 сая төгрөг зээлсэн байна. Бичил зээл аваад энэ эмэгтэй 2 га газар хүнсний ногоо тарьж ургац сайн авсан байна. Түүний ам бүл 6 бөгөөд ургацаа зарснаар зээлээ эргэн төлөөд хангалттай ашиг олох боломжтой болсон.

Банкны хувь нэмэр

Төслийн зардалд төсөвлөгдсөн 55 сая ам. долларын 33,5 сая ам. долларыг Олон Улсын Хөгжилийн Ассиоцацийн (ОУХА) 20 сая ам.долларын зээл болон ОУХА-ын 13,5 сая ам. долларын хандиваар санхүүжүүлж байна. Үлдсэн хэсгийг  Европын Холбоо (13 сая ам. доллар) болон Япон улсын Засгийн газар (4,5 сая ам. доллар) тус тус   санхүүжүүлж байгаа юм.

Хэтийн төлөв

Хөтөлбөрийн 3-р үе шат болох Тогтвортой Амьжиргаа Төсөл III нь 2013-аас 2016 оны хооронд хэрэгжигдэх болно. Төслийн бэлтгэл ажил удахгүй эхлэх бөгөөд төслийн зорилго нь I  ба II үе шатанд ашигласан зохистой механизмуудыг хууль ёсны эрхтэй болгох бөгөөд удаан хугацаанд тогтвортой байдлыг хангах шинэ санаачлагуудыг улам боловсронгүй болгоход орших болно.