Skip to Main Navigation

Тойм

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш гурав дахин өсөж, сүүлийн 30 гаруй жил амжилттай ардчилсан улс болон хөгжиж байна. Ядуурлыг бууруулахад Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэгдэхүйц амжилт гаргасан боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт тогтворгүй болж, ядуурал буурах хурд саарч, зогсонги байдалд оров. Илүү олон, илүү чанартай ажлыг байрыг шинээр бий болгох нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн хүртээмжтэй байдлын асуудал залуучуудад тулгамдсан хэвээр байна. Хэдийгээр Засгийн газраас ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн ч КОВИД-19 цар тахлын өрхийн амьжиргаа болон эдийн засагт учруулсан хохирлын улмаас эдгээр хүндрэлүүд улам нэмэгдсэн юм. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрдэс баялгийн арвин их нөөц баялагтай, хүн амын боловсролын түвшин өндөр Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв нь бүтцийн шинэчлэл хийснээр гэрэлтэй байх төлөвтэй байна.

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр голлон эерэг нөлөөг үзүүлэх бол өнгөрсөн өвөл болон хаврын улиралд цаг агаарын нөхцөл байдал таагүй байснаас шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарахаар хүлээгдэж байна. Харин эрэлт талаас хилийн боомтууд дээрх хязгаарлалт суларч, Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбогдуулан экспорт эрчтэй өсөн нэмэгдэж, тэтгэвэр, тэтгэмж болон цалингийн хэмжээ нэмэгдсэнээр өрхийн хэрэглээ сэргэх төдийгүй төсвийн болон төсөвтэй адилтгах үйл ажиллагааны хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр эдийн засгийн өсөлтийг тэтгэх нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Дотоод эрэлт ийнхүү хурдацтай сэргэж байгаагаас гадна төсвийн бодлогын төлөв улам тэлэх хандлагатай болсноор инфляц 2023 оны туршид өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байна. Цаашид Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэл их хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа нь эдийн засгийн өсөлт дунд хугацаанд тогтвортой хадгалагдах үндсэн хүчин зүйл юм. Гэвч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарснаар гадаад эрэлт сул байж, улмаар гадаад тэнцвэрт нөлөөлөх, өндөр хөгжилтэй улс орнууд мөнгөний бодлогоо улам хатуу төлөвт шилжүүлснээр гадаад өр, зээлийн нөхцөлүүд чангарах төдийгүй Монгол Улсын төсөвт дарамт учруулахуйц их хэмжээний болзошгүй өр, зээлийн төлбөрүүд шийдвэрлэгдэхгүй, хэвээр хадгалагдах зэрэг томоохон эрсдэл, саад бэрхшээлүүд эдийн засагт тулгарсаар байна.

Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 2020 оны байдлаар 27.8 хувьтай байгаа нь 2018 онтой харьцуулахад 0.6 нэгж хувиар ялимгүй буурсан үзүүлэлт болж байна. Эдийн засагт 2016 онд үүссэн хүндрэлээс хойш цар тахал бий болсноор ядуурал буурах хурдац улам саарсан гэж үзэж болно. Хэрвээ Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсээгүй байсан бол 2020 онд ядуурлын түвшин 3.5 нэгж хувиар нэмж буурах боломжтой байсан хэмээн симуляц шинжилгээний үр дүн харуулж байна. Харин Ковид-19 цар тахлыг даван туулахад чиглэсэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх гэх зэрэг бодлогын арга хэмжээний нөлөөгөөр 2018-2020 оны хооронд ядуурлын түвшин өсөхөөс сэргийлэхэд томоохон хувь нэмэр үзүүлсэн байх магадлалтай юм.

Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гаргахад Монгол Улс засаглалыг бэхжүүлэх; төсвийн орлогыг үр ашигтай удирдах институтийн чадавхыг дээшлүүлэх; эдийн засгийн нөөцийг зардал, хөрөнгө оруулалт, хуримтлалд оновчтой хуваарилах; хот, хөдөөгийн бүх иргэдээ ижил тэгш боломжоор хангах шаардлагатай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2023.10.13

ЗЭЭЛ ОЛГОЛТ

Монгол Улс: Үзүүлэх тусламж санхүүгийн жилээр /ам. доллараар/*

*Үүнд ОУХА болон ОУСБХБ амлалт орсон байгаа
Image
ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
Бусад зураг

ДЭЛГЭРЭНГҮЙ

Нэмэлт мэдээлэл

Суурин төлөөлөгчийн газрын хаяг, утас

Утас: +(976) 7007 8200
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Сөүлийн гудамж - 4, M-Си-Эс Плаза, 5-р давхар
+1 202-473-4709
1818 H Street, N.W., Washington, DC 20433 U.S.A.