тэргүүлэх эдийн засагч
Ядуурлыг бууруулах ба эдийн засгийн менежментийн сүлжээ
Рожиер ван ден Бринк нь Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Ядуурлыг бууруулах болон Эдийн засгийн менежментийн газарт \ЯБЭМ\ 2008 оны 10 дугаар сараас тэргүүлэх эдийн засагчаар ажиллаж байна. Монгол улсад хэрэгжүүлж байгаа ЯБЭМ-ийн үйл ажиллагааг хариуцаж, Монголын эдийн засгийн улирлын тойм зэрэг Дэлхийн Банкны эдийн засгийн дүн шинжилгээний ажлуудыг удирдан гүйцэтгэдэг.
Тэрээр 1992 оноос Дэлхийн Банканд ажиллаж байгаа. Зүүн Азийн бүсэд шилжин ажиллахын өмнө Өмнөд Африкт Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, Зимбабид суурин төлөөлөгчийн орлогч, дэд ерөнхийлөгч нарын тусгай туслах зэрэг янз бүрийн албан тушаалд Африкийн бүс нутагт ажиллаж байсан. АНУ-ын Висконсин-Мадисоны их сургууль дээр хөдөө аж ахуйн эдийн засагаар докторын зэрэг хамгаалсан ба Нидерландын Вагенингений их сургуульд нийгэм судлалаар магистрийн зэрэг хамгаалсан.
Дэлхийн Банканд ажиллахаас өмнө, Корнелийн их сургуульд судлаачаар, Буркино Фасод Нидерландын Гадаад явдлын яамны мэрэгжилтэнээр тус тус ажиллаж байсан. Бичиж хэвлүүлсэн ном бүтээлүүд: “Танзаний хямрал болон зохицуулалтын үеийн эдийн засгийн бодлого ба өрхийн нийгмийн халамж” \Нью Йорк их сургуулийн хэвлэлийн газар, 1993\, “Гэйн ба Абелийн эдийн засаг” Хөгжил судлалын сэтгүүл,1995 оны 2 дугаар сарын 31 дэхь боть, дугаар 3-д нийтлэгдсэн ба энэ өгүүлэлээрээ 1995 оны Хөгжил судлалын сэтгүүлийн Дадли Сиирсийн дурсгалын шагналыг хүртсэн.
Газрын шинэчлэлийн асуудлаархи түүний бүтээлүүд: “Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын дахин хуваарилалт: Хүчтэй зөвшилцөлийн төлөө” \Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк: Вашингтон ДС, 2009\, “Шинэ Өмнөд Африк дахь Газар болон орон сууцны эрэлд: Етембалетугийн кейс” \ Дэлхийн Банк, Вашингтон ДС: 2008\, энэ бүтээлээр кейс судлах видео бичлэг бэлтгэсэн: http://www.youtube.com\watch?v=RZxG6m03g, “Зөвшилцөл, Төөрөгдөл ба Зөрөлдөөн: саб Сахаарын Африкийн газрын шинэчлэлийн асуудлаархи зарим асуудал” \Дэлхийн Банк, Вашингтон ДС, 2005\
СУДАЛГАА