Жон-Паскаль Н. Нгану


Жон-Паскаль Н. Нгану нь Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар ахлах эдийн засагчаар ажиллаж байна. Тэрээр 1998 онд Дэлхийн Банкинд элссэнээс хойш Латин Америк, Азийн хэд хэдэн улсад хувийн хэвшлийн хөгжлийн асуудлыг хариуцан ажилласан туршлагатай.  Монголд ирэхээсээ өмнө Бурунди, Уганда зэрэг Африкийн орнуудад ажилласан ба Бурундид байхдаа төрийн санхүүгийн удирдлага, хувийн хэвшлийн хөгжил, мөн ядуурлыг бууруулах чиглэлээр төвлөрөн ажиллажээ. Харин Уганда улсад ажиллахдаа тус улсын засгийн газарт газрын тос, ашигт малтмалын нөөцийн менежментийн хувилбаруудыг боловсруулахад тусалсан. Жон-Паскаль нь макро эдийн засгийн болон эконометрик загварчлал болон нөөц баялаг ихтэй орнуудын эдийн засгийн төрөлжилтийн сэдвийг онцгойлон сонирхдог. Тэрээр АНУ-ын Вашингтон дахь Америкийн Их Сургуулийн Мэдээлэл зүйн хүрээлэнд судлаачаар ажилладаг.

Жон-Паскаль 2017 оноос Монголд томилогдон ажиллаж эхэлснээсээ хойш Дэлхийн Банкнаас гаргадаг Монгол дахь макро эдийн засгийн дүн шинжилгээ, төлөөллийг боловсруулах болон Монголын эдийн засгийн тойм зэрэг эдийн засгийн төрөл бүрийн судалгааг бэлтгэх ажлыг ахалж байна.

Тэрээр АНУ дахь Жорж Вашингтоны их сургуулиас Эдийн засгийн ухааны магистрийн зэрэг, Вашингтон дахь Америкийн их сургуулиас Эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.

  • Api
  • Api
  • Api
  • Api