Image

Бадарчийн Эрдэнэ-Очир

Үйл ажиллагаа хариуцсан ажилтан, Зүүн Ази, Номхон далайн орнууд ба нутаг дэвсгэрүүд

Бадарчийн Эрдэнэ-Очир Дэлхийн банкинд 2008 оноос ажиллаж байгаа бөгөөд Монгол улс дахь оффист хот, хөдөө, нийгмийн хөгжил, уул уурхайн дэд бүтэц болон Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн бодлогын чиглэллийн төслүүдэд Засгийн газартай нягт уялдаа холбоог хангах замаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын захиргааны төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хот байгуулалтын салбарын багтай хамтран ажилладаг.

2013 онд АНУ-ын Вашингтон хотод дахь Олон Улсын Боловсролын Институтээс ОУ-ын тогтвортой хөгжлийн, 2010 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Байгаль орчны боловсролын магистрын тус тус зэрэгтэй. Дэлхийн Банкинд ажиллахаас өмнө (1999-2001 онд) Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Хамтын эзэмшлийн ойн төслийн менежэрээр ажиллахдаа Булган аймагт мод үржүүлгийн газар байгуулах, ойн нөөцийг тогтвортой ашиглах замаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжин ажиллаж байв.  2001- 2008 онуудад Монголын байгаль орчины консорциумд (ТББ) ажиллаж хэд хэдэн хандивлагч байгууллагад байгаль орчин, ядуурал, нийгмийн хөгжлийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай. Ядуурлыг бууруулж, хөгжлийг үр нөлөөг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд “тэдгээр хүмүүстэй хамт ажиллаж, хамт алхах хэрэгтэй” гэж хэлэх дуртай.



МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ
  • Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил