Дэд бүтцийн ахлах мэргэжилтэн
Зүүн Ази, Номхон далайн орнууд ба нутаг дэвсгэрүүд
Жим Рейхерт нь Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болно. Тэрээр Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа ба тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч юм. Рейхерт тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх асуудлыг хариуцан, төслийн монгол ажиллагсадыг удирдан чиглүүлдэг.
Тэрээр засгийн газрын хамтран ажиллагсадтай бодлогын асуудлаар харилцан санал солилцож, шинэ төсөл боловсруулах багын ажлыг удирдан, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцыг хянаж, эдийн засаг болон салбарын үнэлгээг бэлтгэх багын гол гишүүн юм.
Рейхерт Зүүн Ази, Номхон далайн бүсэд ирж ажиллахаасаа өмнө, Дэлхийн Банкны Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүсийн тээвэрлэлтийн асуудал хариуцсан мэрэгжилтнээр ажиллаж байсан. Энэ үүргийг гүйцэтгэж байхдаа, Египетэд 335 сая долларын иргэний хоёр нисэх буудал болон авто зам, төмөр зам, усан боомтыг барьж байгуулах, 2003 оны хүнд нөхцөлд Иракт авто замын төсөл хэрэгжүүлэх, тээвэр, худалдааны цогц худалдааны коридор барих төсөлийг Иорданд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, удирдан хэрэгжүүлэх ажилд тусламж дэмжлэг үзүүлж ажилласан.
Тэрээр Вашингтон ДС дэхь Жорж Вашингтоны их сургуульд МВА хийсэн ба Колорадо дахь Денверийн их сургуулийг дүүргэсэн.
СУДАЛГАА